ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2025-02-05Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Төрийн албаны бүтээмж-чадавхийг бэхжүүлэх” тэргүүлэх бодлого зорилтын хүрээнд Олон улсын менежментийн тогтолцооны ISO9001-2015 стандартын талаарх мэдлэг, ур чадварыг олгож, байгууллагад стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гадаад дотоод туршлага судлах хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллах “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгууллаа.